Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор "Токио-2020" зуны олимпийн их наадмыг хойшлуулах, цуцлах талаар ямар нэгэн дорвиотой мэдээлэл хийгдэхгүй байгаа.
Тэгвэл Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Токио-2020” зуны олимпийн наадмыг хойшлуулах талаар анх удаагаа ам нээлээ. Тэрбээр хэлэхдээ, “Covid-19" цар тахлаас улбаалан Олимпийн наадмыг цогц байдлаар зохион байгуулж чадахгүйд хүрвэл, тамирчдын нөхцөл байдлыг нэн тэргүүнд бодож, хойшлуулж болзошгүй. Харин цуцлах ямар ч боломжгүй” гэв.
Эх сурвалж: “Никкан спорт”