Цаг үеийн мэдээ

       Коронавирусийн цар тахал сэрэмж алдсан бүхнийг хайр найргүй “намнаж” байна. 

Дэлхийн улс оронд коронавирусийн  халдвар идэвхтэй тархаж байх үед Сингапур улс 3 дугаар сарын дунд үе хүртэл шинэ коронавирусийн тархалтыг маш амжилттай дарж чадаж байсан билээ. Энэ л үед тус улс гадаадад амьдарч буй өөрсдийн иргэдийг татан авчирч тусгаарлахдаа алдаа гаргажээ. 

     Тэд гаднаас авчирсан иргэдээ тусгайлан бэлдсэн байранд тусгаарлалгүй зөвхөн гэрийн хорионд 14 хоног байхыг шаардсан байна. Харин тэдгээр иргэдийн дийлэнх нь хорио цээрийн дэглэмээ зөрчсөн бололтой.

   Мөн түүнчлэн тус улсад цагаачилсан хүмүүс олноор нийтийн байранд байрладаг нь коронавирус түймэр мэт тархах том шалтгаан болжээ. Нэг өрөөнд 10–12 хүн байрладаг бөгөөд бас нэгэн тархалтын гол цөм нь эдгээр цагаач ажилтнуудын дотуур байр болсон байна. Сүүлийн хэдхэн хоногт Сингапурт өвчлөгсдийн тоо 2000 гаруй болсноос 50 гаруй хувь нь эдгээр дотуур байрнаас таржээ.  Иймд тус улс гадаадаас авчирч буй иргэдээ тусгаарлах арга хэмжээг улам боловсронгуй болгож,  доод тал нь 21 хоног тусгаарлах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрээд байна. 

Таны сурталчилгаа