ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 4785-аар нэмэгдэж, бүх бүс нутагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 36793-т хүрээд байгаа тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 467 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 3057 болсон бол 40 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 313 болжээ.
Москва хотод 2649 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан нийт хүний тоо 20754 болжээ
ОХУ–д коронавирусийн халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед коронавирусийн халдвараар өвчилсөн өвчтнүүдэд зориулж бариулсан эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ.
Шинэ Москвагийн Вороновское тосгонд баригдсан шинэ Халдвартын эмнэлийг нэг сарын дотор барьсан бөгөөд нийт 40 га талбайтай цогцолбор юм.
Уг эмнэлэг нэг давхар 50 байр, 2-3 давхар 14 блокоос бүрдэж байна.
Шинэ эмнэлэг энэ сарын 20-ноос өвчтөнүүдээ хүлээн авах юм байна.