Цаг үеийн мэдээ

Төв Африкт орших Бүгд Найрамдах Чад улсын нисэх хүчний Су-25 байлдааны онгоцноос санамсаргүйгээр пуужин харвасан хэрэг гарсан байна. Тэнэсэн пуужинд энгийн иргэд өртөж 4 хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын дунд 2 хүүхэд байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Тус улсын нийслэл Нжамена хотын нисэх буудалд байсан байлдааны онгоцноос пуужинг харвасан гэдгийг гэрчүүд мэдээлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн, шалгах ажлыг явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: tengrinews.kz

Таны сурталчилгаа