Цаг үеийн мэдээ

 

Японы Эрүүл мэндийн Яам ремдезивир эмийг эмчилгээний эм болгон зөвшөөрлөө. Уг эмийг коронавирусний халдварын хүнд өвчтний эмчилгээнд хэрэглэх юм байна.

Тэгвэл Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний эрүүл мэндийн зөвлөл, үндэсний эмнэлгийн бүтээгдэхүүний удирдах газраас ремдезивир эмийг баталжээ. Улмаар тус эмийг коронавирусний халдвараар үүсгэгдсэн уушгины үрэвсэлт өвчтөнүүдэд өгч эхэлсэн байна.

АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхлээд байсан юм. Тус компани өмнө нь  Элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан билээ.

Ремдезивир эм нь лабораторийн нөхцөлд болон амьтан дээр хийсэн туршилтаар “SARS”, “MERS”, коронавирусний эсрэг сайн үйлчлэл үзүүлжээ. Улмаар дотоодын нөхцөлд хүн дээр явуулсан туршилтад коронавирусний эсрэг эсийн түвшинд сайн үйлчилсэн байна. Тус туршилтад 761 өвчтөнийг санамсаргүй түүврийн аргаар оролцуулжээ.

Таны сурталчилгаа