Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багийн “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 136 км, сумын төвөөс урд зүгт 5 км/ Иргэн Г /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нууранд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 7 сарын 21-ний өдрийн 06:46 цагт цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мотоцикл олдсон газраас урагш 60 метр зайд нуурын усан дотроос цогцсыг олж гарган сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. /07.20-ны өдрийн 20:00 цагт “Баян нуур”-ын зүүн талд нуурын эргээс унаж явсан “Мустанг-5” загварын мотоцикл /улсын дугааргүй/, өмсөж явсан хувцас, гутлыг олсон./

Таны сурталчилгаа