Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,

Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

 

Таны сурталчилгаа