Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлагыг 7 сарын 26-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16:23 цагт хөдөлгөөн үйлдэн явж байхад буцалтгүй нэрвэгдэгчийг олсон тул 21:30 цагт буцсан байна.

Таны сурталчилгаа