Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т, Багануур дүүргээс баруун зүгт 38 км-т/ Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Би Эм Си Си” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож шатахуун асгарч байна гэсэн дуудлагыг 7 сарын 28-ны өдрийн 08:15 цагт Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч алба хаагчид болон Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 36 км зам туулан 08:43 цагт очиж 200-300 литр шатахуун асгарсан 12 м2 тайлбайд элс асган саармагжуулан, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгосон байна.