Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрээс зүүн зүгт 100 метрт “Туул” голд эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 8 сарын 1-ний өдрийн 11:40 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын завьт эргүүлийн алба хаагчид хүлээн авч 5 км замыг туулан 11:46 цагт очиж, “Туул” голоос Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /18 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Алтайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.