Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Тод каннам" эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлогдсон боловч хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шинжээч Х.Байгалмааг оролцуулах зайлшгүй шаардлагатай гэсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 25-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт /6 хүн/ холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 10 цагт товлолоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Таны сурталчилгаа