Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар-Усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд хүний цогцос хөвж байна гэсэн мэдээллийг иргэн М-аас 8 сарын 4-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 түр зогсоожээ.  8 сарын 5-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Баянзүрхийн гүүр”-нээс “Бэл” амралт хүртэл завьтай 97 км-т урсаж, 20 удаа шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:04 цагт эрлийг түр зогсоосон. 8 сарын 6-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Таны сурталчилгаа