Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 32-н буудлын хойд талд Грашийн завсар 2 хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 8 сарын 5-ны өдрийн 09:27 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 2 автомашинтай 7.5 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Ц /41 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар грашийн завсар хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.