Цаг үеийн мэдээ

2020оны 8 сарын 4-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/  шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож,  зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,  бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа