Цаг үеийн мэдээ

2020.08.10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1080 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 780 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.       

          Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.10-ны 09.45 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 6-р баг “Арын дөрвөн зам” гэх газар /аймгийн төвөөс хойшоо 8 км/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5  маркийн мотоциклын жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж, онхолдон жолооч 21 настай, эрэгтэй У нас барсан.

2020.08.12-ны өдрийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг хохироосон.

2020.08.12-ны 04.00 цагийн орчимд БГД-ийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч  44 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.

           2020.08.12-ны 10.20 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг “Морь бариа” гэх газар /сумын төвөөс хойшоо 10 км/-т асфальтан замд Toyota Fielder автомашины жолооч 34 настай, эрэгтэй Б нь замын хажуугийн шон мөргөж, онхолдсоны улмаас нас барсан.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангах, жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

 

 

Таны сурталчилгаа