Цаг үеийн мэдээ

2020.08.15-16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 694 дуудлага мэдээлэл хүлээн авсан 399 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

          Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

• Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 6

• Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

2020.08.16-ны өдрийн 19.50 цагийн орчимд Дорнод аймаг Булган сум 3-р баг “Хашаат” гэх газар сумын төвөөс баруун урагш 36 км /шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Э нас барсан.

2020.08.16-ны 00.30 цагийн орчимд Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан. 

2020.08.16-ны 11.06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Наадамчдын гудамж, мод үржүүлгийн урд замд Mercedes Benz S500 маркийн автомашин Toyota PassoSette маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota PassoSette маркийн автомашины жолооч 37 настай, эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч  34 настай, эмэгтэй Э, 5 настай эмэгтэй М нарын 2 хүн гэмтсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

Таны сурталчилгаа