Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Мод үржүүлгийн газрын хажууд Зам тээврийн осол гарч автомашин дотроос хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 8 сарын 16-ны өдрийн 11:45 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 12:09 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 78-08 УБС улсын дугаартай “Мерседэс Бенз” загварын суудлын автомашин жолоодож явахдаа урсгал сөрж, Хан-Уул дүүргийн 15 хорооны харьяат иргэн Э /37 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан 68-53 УНК улсын дугаартай “Тоёота Тесо” загварын суудлын автомашиныг мөргөсний улмаас иргэн Э нас барсан байсан тул цогцсыг гаргаж, нийслэлийн Тээврийн цагдаагийн газарт шилжүүлж өгсөн байна.

Эх сурвалж : ОБЕГ

Таны сурталчилгаа