Энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр 22:00 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын наймдугаар багт хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн газар иржээ.
Тус дуудлага мэдээллийг Дархан-уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус суманд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй хүүхэд нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ