БНХАУ-ын нийслэл Бээжин хотын иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрсөн шийдвэрийг тус хотын эрүүлийг хамгаалах байгууллагаас гаргасан байна. Сүүлийн 13 хоногийн турш Бээжин хотод коронавирусийн халдварын нэг ч тохииолдол бүртгэгдээгүй учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа гэнэ.
Үүнээс өмнө дөрөвдүгээр сард ийм шийдвэр гаргасан ч халдварын шинэ голомт илэрсний дараа зургаадугаар сард буцаад амны хаалт заавал зүүх журмыг мөрдөж эхэлсэн юм.
Сүүлийн таван өдрийн хугацаанд Хятадын эх газарт халдварын тохиолдол ганц ч илрээгүй юм. Өчигдөр тус улсад 22 тохиолдол шинээр илэрсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд байна.
Өнөөдрийн байдлаар Хятадад бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол нийтдээ 84 мянган болжээ.
Эх сурвалж: Reuters