Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн  иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 8 сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 8 сарын 20-ны өдөр  дөрвөн бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг “Өндөр эрэг” гэдэг газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 22 кмт явганаар болон автомашинтай, 62 км-т завьтай урсаж, 2, 3 дугаар бүлгүүд нь осолдсон газраас баруун зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир”, Оросын Холбооны Улсын хил хүртэл нийт 2 завиар 270 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. ба үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:11 цагт түр зогсоосон. 8 сарын 21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа