Цаг үеийн мэдээ

Энэ сарын 22-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа хүүхдээ цонхоороо гаргасан зураг цахим орчинд тархсан.

Тэгвэл уг жолоочийг хүүхэд буруу тээвэрлэсэн хэмээн 50 мянган төгрөгөөр торгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн тул ийнхүү торгожээ.

 

Таны сурталчилгаа