ОБЕГ-аас үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулаад байгаа билээ. Гэтэл усанд осолдох иргэдийн тоо цөөрөхгүй байгаа юм. Өчигдөр Орхон голын усанд 22-24 насны гурван эрэгэтэй живж осолджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 15:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг мөн өдрийн 20:46 цагт түр зогсоожээ.
Усанд осолдсон иргэдийг хайхаар эрлийг өнөө өглөө /08.25/ 07:00 цагт дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ