Цаг үеийн мэдээ

"Эдийн засагчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн уншдаг гол сэтгүүл болох “Wall Street Journal”-ийн “Heritage Foundation”-ээс хамтран жил бүр гаргадаг "Эдийн засгийн эрх чөлөөний индекс" үзүүлэлтээр Монгол 41 байр урагшиллаа.  

2019 оны үзүүлэлтээр дэлхийн 178 орноос 127-р байранд байсан манай улс 2020 оны үзүүлэлтээрээ 86-р байранд орж 41 байраар урагшилжээ. 

 2013 оны үзүүлэлтээрээ “Эдийн засгийн хувьд ихэнхдээ эрх чөлөөгүй орон”-ы ангилалд орсон Монгол улс 7 жилийн дараа “Эдийн засгийн хувьд ихэнхдээ эрх чөлөөтэй орон”-ы ангилалд буцаж орлоо.  

Эрүүл, зөв төсвийн бодлого Монгол улсыг ийнхүү 41 байраар урагшлуулж, хамрагдах ангиллыг дээшлүүлсэн талаар тайлбартаа бичжээ.