Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.03.08/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх цаг үеийн мэдэллийг хүргэлээ. Энэ үеэр доктор А.Амбасэлмаа : "Цахим орчинд вакцин хийлгэсэн эмч нарын бие муудаж, хөл мэдээгүй болсон гэх мэдээлэл ихээр явж байна. Амбасэлмаа дарга мэдэж байгаа энийг тайлбарла гэсэн байсан. Одоо би үүн дээр тайлбар өгье. Вакцин хийлгэсэн эмч нарын бие муудаж, хөл мэдээгүй болсон зүйл байхгүй. Та бүхэн битгий худал мэдээлэл тараагаарай" гэлээ.