Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 26-р хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Дүүргийн Онцгой комисс 16000 иргэнээс авах ёстой шинжилгээг 2 өдрийн дотор амжилттай авч дууслаа.

Харин одоо "Орхон-овоот" компанитай хамтарч тусгай ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эхлүүллээ.

118 орон сууцны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга гэх нийт 91770м2 талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийж маргааш гэхэд дуусгахаар төлөвлөөд байна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.