Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024 оны драфтын үйл ажиллагаа тавдугаар сарын 2-ны пүрэв гарагт UG Arena-д болно. Анх удаа зохион байгуулагдах драфтад 184 эрэгтэй, 74 эмэгтэй тамирчин нэрээ өгснөөс 57 нь нэрээ татсан. Ингэснээр эрэгтэй 144, эмэгтэй 57 тамирчин драфтад өрсөлдөхөөр болоод байна. Драфтын үйл ажиллагаа хоёр тойрог үргэлжилж, эрэгтэй 20, эмэгтэй 12 тамирчин дээд лигийн багуудад сонгогдох юм.
Багуудын хувьд 2023-2024 оны улиралд эзэлсэн байраараа драфтын сонголтыг хийнэ.