Цаг үеийн мэдээ

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

"БЗД-ийн 26-р хороонд гуравдугаар сарын 17, 18-нд 11600 өрхийн 17550 иргэнээс шинжилгээ аваад одоогийн байдлаар 16000 гаруй иргэний сорьцын хариу гараад байна. 2000 иргэний сорьцод шинжилгээ хийгдэж байна.  Шинжилгээний хариу гарсан 16000 иргэнээс 28 эерэг тохиолдол гарлаа. Ойрын болон дам хавьтлын тоо нэлээн өндөр гараад байна. Тийм учраас Баянзүрх дүүргийн  26 дугаар хороонд төлөвлөсөн 5 хоногийн хугацаанд ажлаа явуулахаар болсон. Бид бүх  иргэдийн шинжилгээнд хамруулаад  дараа нь дархлаажуулалтад хамруулна. Улсын төлөвлөсөн ажил явагдаж буй тул иргэд үүнд маш идэвхтэй оролцох шаардлагатай байна.  

 Бид ЭМЯ-наас өгсөн чиг үүргийн дагуу явж байна.

17 мянган иргэнээс шинжилгээг авна гэдэг амаргүй ажил. Мөн 28 иргэн халдвартай гэдэг ч их тоо. Үлдсэн 2000 иргэний сорьцыг шинжлэх ажил үргэлжилж байна. 

Хуулиндаа хороон засаг дарга уг нь ажлаа хүлээлцтэл ажлаа хийж л байх ёстой. Гэхдээ хорооны засаг даргын ажил, улс төржилтөө дараа нь больё. Эхлээд хөл хорионы асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Иргэд яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Бид ЭМЯ-наас өгсөн чиг үүргийн дагуу явж байна. Мянга гаруй төрийн албан хаагчид хоол, нойргүй ажиллаж байна. Үүнийг иргэд ойлгож дэмжих хэрэгтэй байна. Нэг иргэн амь насаа алдсан нь маш их харамсалтай байна" гэлээ.