Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр: "ХӨСҮТ-ийн Тандалт судлалын  сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд холбогдох журам, хууль зөрчин PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгчээ. Өөрөөр хэлбэл шинжилгээ өгөөгүй хүнийг шинжилгээ өгсөн гэж хариу гаргасан. Үүнээс үүдэн тухайн ковид цар тахал илэрсэн асуудлаас болж орон нутагт цагдаагийн байгууллагууд нилээдгүй ажиллагаа явуулсан. Тухайн ажилтан хууль зөрчин хамаарал бүхий этгээддээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд цагдаагийн байгууллагагаас холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендэр явуулж, завшиж байна гэсэн  гомдлыг УОК болон Монгол улсын шадар сайдад ирүүлсэн байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад албан тушаалтантай холбоотой асуудал гэж үзэн прокурорын тогтоолоор Авлигатай тэмцэх газарт харьяалалын дагуу  шилжүүлсэн" гэлээ.