Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Улсын хэмжээнд нийт 11963 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 1340 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21.995 боллоо. 

Улаанбаатар хотод 1220 тохиолдол бүртгэгдсэн бол аймаг орон нутагт 119, зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн ковид 19-ийн халдварын улмаас 3 хүн нас барж нийт нас баралт 44 боллоо.

44 настай эрэгтэй 4 сарын 16-нд онош батлагдаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковидийн хүнд хэлбэр оноштойгоор нас барсан бол 51 настай эмэгтэй 4 сарын 17-нд онош батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ, мөн иргэн Ц нь 4 сарын 15-нд шинжилгээ батлагдаж нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хүргэлээ.