Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 1311 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 24195 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа.

Тодруулбал: 75 эрэгтэй 4 сарын 18-нд онош нь батлагдсан,

 83 эрэгтэй 04 сарын 16 -нд онош нь батлагдсан, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан байна.  Ингэснээр нийт нас баралтын тоо 51 болж байна " гэлээ.