Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймагт коронвируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай аймгийн засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.  

Тодруулбал : Хорт хавдартай өвтөнг Улаанбаатар хотод хүргэж өгсөн эмчээс эхлэн голомтолж гэр бүл болон 100 гаруй хүн ойрын хавьтал болоод байна. Одоогоор 1 дүгээр хавьтлын 113  хүнийг тогтоогоод шинжилгээнд хамруулаад голомтын хүрээг хумьсан гэж үзэж болно хэмээн мэдээллээ.