Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өдөрт дунджаар 60 мянга гаруй иргэнийг хамруулж байна. Харин өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн идэвх сул байгаа юм. Иймд иргэн таны давтан тун хийлгэх хугацаа болсон бол өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдана уу.