УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд улс төрийн тэмцэл эхлүүлж өлсгөлөн зарлаад 7 хонож байна. Өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр буюу 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гишүүдийг хяналтад авч өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрийн /2021.05.11/ эмчийн үзлэгийн дараа мэдээлэл өглөө. Тэрээр : "Эмнэлгийн ажилчид ямар сайхан өргөсөн тангарагтаа үнэнч юм бэ? Би сахарын өвчингүй, гэхдээ хүн юу ч идэхгүй байхаар өөх тосоо хүний бие 5, 6 хоног иддэг юм байна. Тэр нь дуусахаар сахараа задалж идэж эхэлдэг юм байна. Сая эмч надад ингэж хэллээ. Даанч тийм байхаа би 2 өдөр цуцаад байсан юм.
Би эрүүл мэнд ийм байна гээд энэ тэмцлээс ухрана гэж байхгүй. Монголчууд бид төртэй, хуультай баймаар байна. Тамга тэмдэгний үйлдвэрээр дарамтлаад Дээд шүүх, Төр, Сонгуулийн ерөнхий хороо гээд бүгдээрээ ийм бүтцэд орох юм бол бидний үр хүүхэд их утгагүй байдалд орно.
Зүгээр л ард түмэнд сонгох эрхийг нь өг. Битгий ард түмний сонгох эрхийг дээрэмдээч. Энэ өлсгөлөнгийн үндсэн зорилго нь энэ юм.
Сахар нь унаад сандарч байна гэдэг бол юу ч идээгүй гэсэн үг юм. Манайхан бүгд ийм байгаа. Өөрийх нь төлөө өлсөөд өөрийгөө зовоож байгаа хүмүүсийг юм идсэн гэж хэлнэ гэдэг их муухай юмдаа" гэлээ.
зочин
2021-05-11
бидний төлөө өлсөж байна гэж хэлж байгаа даа чи ичээч өөрөө л албан тушаалын төлөө сууж багйаа биз дээ шал инээдтэй юмаа ийм балай юмыг гаргадаг Эрдэнэтийн балайнууд ичмээр
Монгол
2021-05-11
Сонгох эрх бол хүн бүрт байгаа харин сонгогдох эрх хуулийн заалттай тэр журмаараа л явна. Та одоо 1000 өдөр өлсгөлөн зарлаад ч нэмэргүй болсон байхаа.... Нэр дэвшигчид бүгд тодорсон шүү дээ......Босоо Ганбаатар минь Үүл баатарын өөрийн чинь талаар хэлсэн үгийг сонссон уу? ....
Амьдаа нь:
2021-05-11
Албан тушаал эрх мэдлийн төлөө өлсөж суудаг чамайг хэн тэмцэгч гэх юм бэ? Утсан хүүхэлдэй минь.
zochin
2021-05-11
yaag unen
Зочин
2021-05-11
Өлсөхөөрөө айлгаад л нам дагаад тэнээд явахаар хэн энэ хүнд итгэхэв дэ..
zochin
2021-05-11
yaag unen