Цаг үеийн мэдээ

АН-ын тамганы маргааны асуудлыг өнөөдөр /2021.05.17/  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ.  Хуульч Г.Батбаяр: "2021 оны 2 сарын 2-ны өдөр гарсан 955 тоот шийдвэр маш их маргаан үүсгэсэн. Энэ шүүгчийн захирамжтай холбоотой Ц.Тувааны талынхан гэх хүмүүс гарч ирж бидний тамга хүчин төгөлдөр боллоо. Бид намын даргын сунгааг зарлана, сонгуульд оролцох эрхтэй гэх мэт нийгэмд үл ойлгогдох байдлыг үүсгэсэн. Ингээд энэ шүүгчийн захирамж бол хүчин төгөлдөр захирамж биш, эрхзүйн үйлчлэлгүй захирамж байна, үүнийг эцсийн байдлаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн дангаар гаргасан захиргааны актыг шүүгчийн захирамж гэж ойлгодог. Энэ шүүгчийн шийдвэр биш хэмээн С.Эрдэнийн талаас тайлбарлаж байсан боловч Ц.Туваан болон, Н.Алтанхуяг нарын зүгээс энэ бол эцсийн шийдвэр хэмээн маргаж байсан. Ингээд өнөөдөр /2021.05.17/ эцэслэн шийдлээ. Өнөөдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор тухайн захирамж хуульд нийцээгүй буюу түтгэлзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад ноцтой зөрчлүүдийг гаргасан байна гэдэг байдлаар тухайн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байна. Захиргааны хэргийн шүүхэд Н.Алтанхуягийн талынхан нэхэмжлэл гаргасан байсан. Энэ бол өөрөө хүчингүй болчихсон. 111 тоот тамга Ц.Туваанд байдаг энэ 111 тоот тамгаар нэхэмжлэл гаргасан байгаа. СЕХ-ны шийдвэрийг хүчин төгөлдөр буцаж тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл өөрөө эрхзүйн үйлчлэлгүй, хууль ёсны хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй нэхэмжлэл гэдэг нь тогтоогдож байгаа тул тухайн маргаанууд хүчингүй болно гэсэн үг. Энэ дээр С.Эрдэнэ бол хууль ёсны Ардчилсан намын дарга мөн юм байна гэдэг нь тамга болон бусад эрхзүйн бичиг баримтаар тогтоогдож байна гэж үзнэ" хэмээн мэдэгдлээ.

Таны сурталчилгаа