Цаг үеийн мэдээ

АН-ын тамганы маргааны асуудлыг өнөөдөр /2021.05.17/  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ.

Хуульч Д.Буянжаргал: " Өнөөдөр 2 асуудал шийдлээ. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр тамганы актын биелэлтийг болон хэрэг хянан шалгах ажиллагааг түтгэлзүүлсэн байсан. Энэ 2 асуудлыг өнөөдөр /2021.05.17/ шийдэж энэ шатны шүүхээр хүчингүй болсон. Энэ нь С.Эрдэнэ гэдэг хүн өнөөдрийг хүртэл хүчингүй тамгаар үйл ажиллагаа явуулж байсан байна гэдгийг харуулж байна. Дараагийн асуудал нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжиллээ. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түтгэлзсэн байсан нь сэргээгдээд одоо явж эхлэхээр боллоо. Тийм учраас тамгатай холбоотой асуудал  түтгэлзсэн, үйлчлэл сэргээгдсэн учраас дараагийн үйл ажиллагаанууд явагдана. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь үргэлжлээд явна.  Өнөөдрийн хурлаар эцсийн шийдвэр гарсан гэсэн ойлголт биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо явагдаж эхлэнэ. С.Эрдэнэд байгаа тамга энэ хугацаанд үйлчлэл нь зогссон байсан буюу түтгэлзүүлсэн хүчингүй тамга гэсэн үг. 2 сарын 2-ны өдрийн анхан шатны шүүхийн 955 дугаар захирамж гарсан. Энэ захирамжаас 2 сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ гэж хүний ашиглаж байсан тамга хүчингүй байсан гэдэг нь өнөөдрийн хурлаар тодорхой боллоо. 

Сэтгүүлчийн : С.Эрдэнийг бүртгэсэн СЕХ-ны шийдвэр хүчингүй гэсэн үг үү? гэсэн асуултад 

Хуульч Д.Буянжаргал: "Хүчингүй хууль бус тамга ашиглаж бичиг баримт бүрдүүлж хүлээлгэн өгсөн үүнийг нь СЕХ хууль бусаар хүлээж авсан гэсэн үг" гэлээ. 

Таны сурталчилгаа