Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дзх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эерчихтэй тэмцэх, хандөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тус тус заасан. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн хуульчилсан.

Иргэдийнхээ дээрх эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.3.1-д “Хүн амын тогтвортой есөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ”, 2.7.1-д “Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлех үндэсний уламжлалыг сэргээнэ”, 2.7.3-т “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ”, 2.7 4-т “Хүн амын удмын сан, нөхөн үржихүйг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгоно" гэж тус тус тусгажээ. Эдгээр үндэслэл, шаардлагыг хангах зорилтын хүрээнд "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өселтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан байна.

Тогтоолын төсөл нь 2 заалт, 7 дэд заалттай. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд үүрэг болгосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.

БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлигаар "БНМАУ-ын хүн ам зүйн талаар баримтлах чиглэл”-ийг анх баталжээ. Улмаар Монгол Улсын Их Хурлын 1996 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын төрөес баримтлах хүн амын бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2004 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар “Монгол Улсын төреөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого"-ыг баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”, 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д хүн амын удмын сангийн аюулгүй байдалтай холбоотой зарим зохицуулалггыг тусган хэрэгжүүлж иржээ.

Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцзгт тэтгэмж олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудаар дээрх асуудлыг хэсэгчлэн зохицуулж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, олон хүүхэдтзй өрхийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюун ухааны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэстний дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.

Дэлхийн бусад улсад ч энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага, батлагдсан хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц олон байдаг. Тухайлбал, улс үндэстнийхээ удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх харилцааг 23 улс Эрүүгийн хуулиараа, 7 улс Иргэний хуулиар, 9 улс Гэр бүлийн хуулиараа, 4 улс бие даасан хуулиар тус тус зохицуулсан байдаг ажээ.

Таны сурталчилгаа