Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг буюу Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээгээд 18 эрхийг зааж өгсөн байдаг. 

Энэ 18 эрхийг бүрэн хангах нь төрийн болон бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүхний үүрэг юм.

Хууль тогтоох үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байж чадвал баталсан хууль амьдралд хэрэгжих чадвартай, урт настай байх болно. 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү үнэлгээгээр хэрвээ хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт хуульд тусгагдсан байх аваас өөрчлөн шинэчлэх ажил хийнэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. 

 

Таны сурталчилгаа