Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн /2021.05.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. 

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх зургаадугаар сарын 1-нд хилээ нээх чиглэлийг өгсөн талаар мэдээллээ.

"Хилээ нээхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарах эсвэл журам батлагдах эсэх үүрэг даалгаврыг Улсын онцгой комисст өгнө. Зургаадугаар сарын 1-нээс өмнө Засгийн газрын хуралдаанаар танилцуулж батлуулах чиглэл өгсөн" гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Ерөнхий сайд гадаадаас ирэх Монгол Улсын иргэдэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй ба эх орондоо ирсний дараа вакцинд хамрагдах боломжтой гэнэ.  

Таны сурталчилгаа