Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г. Занданшатар өнөөдөр /2021.05.28/ Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "72 мянган иргэн, ААН-ын Монголбанкин дээрх зээлийн мэдээллийн хар түүхийг хааж, ковидын эдийн засгийн үед бизнес эрхлэгчдээ дэмжихээр боллоо.

Мөн зээлээ төлж дууссан ч өмнө авсан зээлийн төлөлт муу байснаас хар жагсаалтад ороод байсан аж ахуйн нэгжүүдийн хар түүхийг хаахаар шийдвэрлэлээ" гэлээ. 

Таны сурталчилгаа