Цаг үеийн мэдээ

Хөл хорио тогтоох санал гараагүй, хөл хорио тогтоохгүй гэдгийг Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр: "Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй.  Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6 сарын 15 гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна. Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Эхний тунтай, давтан тунгаа тариулаад 14 хоноогүй хүмүүс гэсэн үг. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" хэмээжээ. 

Таны сурталчилгаа