Цаг үеийн мэдээ

Нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр /2021.06.08/ зөөврийн саналын хайрцгаар саналаа өглөө. Тэрбээр коронавирусний халдварын улмаас гэргийн хамт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр “ Эхнэр бид 2 саналын хуудсаа аваад саналаа өгчихөөд гарч ирээд байна. Бид 2-ын биеийн байдал их сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид эмнэлгийн горимыг дагаад бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийж байгаа. Ойрын үед эдгэрч гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ. 

Таны сурталчилгаа