Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 12.00 цагаас  Хан-Уул дүүрэгт байрлах "Жет" сургууль дээр саналаа өгөх бол  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд саналаа өгнө. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 сургууль дээр саналаа өгөх ба хэдэн цагаас өгөх нь тодорхойгүй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн мэдээг Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00, 16:00, 20:00 цагуудад танилцуулна.

 

Таны сурталчилгаа