Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх, охидын хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өглөө. Тэрээр : "Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны түүхт 100 жилийн ой, Монгол улсад төрд ёс үүссэний  түүхт 2230 жилийн ой, Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ой гээд Монгол улсын түүхэнд түүхэн онцлогтой жил болж байна. Олон тэгш сайхан ойнууд давхцсан. Энэ жил Монгол улсын төрийн тэргүүнээ сонгох сонгууль явагдаж байгаа нь билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. Өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр боллоо. Монгол хүн Монголын ард түмний баялаг. Бидэнд олон баялаг байгаа.  Байгалийн баялаг маань байна. Монголын ард түмэн өөрсдөө баялаг. Монголын ард түмний оюун санаа асар том баялаг байна. Үүх түүх соёл, бичиг үсэг гээд олон баялгынхаа эзэн болсон ийм сайхан Монголчууд байх ёстой гэж би үзэж байгаа. Мөн надтай хамт нэр дэвшсэн 2 нэр дэвшигч Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь амжилт хүсье. Д.Энхбат маань эмнэлэгт байгаа эрүүл мэндэд нь сайн сайхныг хүсье. Гэр бүлийнх нь хүнд эрүүл энхийг хүсье. Хурдан эдгэрээд эмнэлгээс хурдан гараарай. Өвчин зовлон хэлж ирэх биш хийсч ирдэг. Ковид цар тахлыг Монголчууд бид даван туулж гарна.

Ард түмэн минь үндэснийхээ дээлийг өмсөөд гоёж ирээд саналаа өгдөг шүү дээ. Энэ нь манай Монголын ард түмний үнэт зүйл байгаа юм. Ингээд ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ. 

Таны сурталчилгаа