Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн хороонд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргий Н.Нинжбадгарын хамт хүрэлцэн ирж саналаа өглөө.
Тэрээр: "Өнөөдөр Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгчийн сонгох сонгууль явагдаж байна. Монгол улсад шудрага ёс, ёсзүйт төрийг бий болгох төрд хяналт тавих энэ боломжийг хангасан ийм сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Зарим нэг нь өвчин туссан сураг сонссон. Хурдан түргэн эдгэж улс төрийнхөө ажилд ороорой гэж хүсье. Энэ сонгууль өнгөрсөн 7 хоногийн нөхцөл байдлыг харахад шудрага бус сонгууль болох магадлал өндөр байна. Асар их хэмжээний мөнгө тарж байна. 100, 200, 300, 400 тараах нь ердийн үзэгдэл боллоо. Өнөө өглөө манай гэр бүлийн хүний эгч нь хүртэл 100 мянган төгрөг аваад саналаа өгсөн байх жишээтэй. Хэний мөнгөөр хэний саналыг худалдаж аваад байна. Хууль хяналтын байгууллага, СЕХ, эрх бүхий байгууллагууд хяналт тавьж зогсоогооч ээ. Сонгогчиддоо хандаж таны карманаас авсан мөнгөө тарааж байгаа учраас тэр мөнгийн авчих. Хойч ирээдүйнхээ төлөө зөв сонголтоо хийгээрэй. Хариуцлагаа хүлээсэн сонголт хийгээрэй" гэлээ.