Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан гэргий Ч.Ичинхорлоогийн хамт Налайх дүүрэгт саналаа өгчээ. Тэрээр: "Төрийн тэргүүнээ сонгох 8 дахь удаагийн сонгуульд иргэний үүргээ биелүүлж Налайх дүүрэгтээ ирж саналаа өглөө. 

Иргэд сонгогчид маань Монгол үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдэл, аюулгүй байдлаа бататган, хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэн урагшлах нэгэн үзүүрт сэтгэлээр тус тусын сонголтоо хийх нь дамжиггүй. 

Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө та бид ирээд байна. 

Монгол түмний буян заяа их билээ. 

Сонгогч та бүхний сонголт мэргэн, эх орны минь ирээдүй тэгш сайхан байх болтугай" гэлээ. 

Таны сурталчилгаа