Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Баянзүрх дүүргийн 25-26-4 дүгээр хэсгийн хороонд 17:10 цагт НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрэлцэн ирж саналаа өглөө. Тэрээр: " Монгол улсын төрийн эрхийг барих гол хүмүүс бол Монгол улсын иргэд. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг эдлэх гэдэг бол төрийн эрхийг барих гэж ойлгож болно. Иргэн бүр аливаа сонгуульд заавал оролцох ёстой. Иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөөрэй хэмээн уриалж байна" гэлээ.