Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хугацаа дуусахад 1 цаг 10 минутын хугацаа үлдээд байна. 20 цаг 50 минутын байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 49.71 хувьтай байна. Сүхбаатар аймгийн ирц 57.01 хувьтайгаар хамгийн өндөр байгаа бол Сэлэнгэ аймгийн ирц 38.64 хувийн ирцтэйгээр сүүл мушгиж байна.