Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн мэдээг нэгтгэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь саналаа өгсөн ба нийт сонгогчдийн 65 орчим хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх авлаа. Сонгуулийн дүнгийн талаар МАН-аас хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийсэн ба АН-аас маргааш /2021.06.10/ буюу санал хураалтын эцсийн дүн гарч, гар тооллого хийсний дараа хийхээр болжээ.