Цаг үеийн мэдээ

Засгийн газраас 7 сарын 1-нийг хүртлэх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг хариуцаж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж олгож байгаа билээ. Уг хөнгөлөлт, халамжийг ирэх сараас зогсоох асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр: “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн. Цар тахлын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгааг ул суурьтай судалж, эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг судлах шаарлагатай байна. Шууд цар тахлын өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу үгүй юу гэдэг дээр шинжилгээ хийж байна. 7 сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ" гэлээ.   

 

Таны сурталчилгаа