Цаг үеийн мэдээ

2021.07.04-нд нийслэлийн хэмжээнд I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.